Аравдугаар сарын 13-нд жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман гэмт хэрэг бүртгэгджээ.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу /2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.
Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл бичих