Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ


10-р сарын 14
13 цаг 16 минут

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2027 онд "Оюу толгой" компаниас анх удаа ногдол ашиг авах шийдвэрт хүрсэн. Ногдол ашгийг 3 их наяд төгрөгөөр тооцож, 2027 оны Улсын төсөвт төвлөрүүлж, 2 их наядыг нь эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт, нэг их наядыг нь Баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөөд буй юм.

Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж буй бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар энэхүү ногдол ашгийг хөрөнгө оруулалтад зарцуулах уу? Байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн зарцуулах вэ? гэсэн агуулгаар И-Монголиа цахим платформоор дамжуулан өнөөдрөөс иргэдийн саналыг авч эхэллээ. 

Санал асуулгыг өнөөдрөөс /2026.10.14/ эхлэн 14 хоног явуулах бөгөөд дараах 3 асуудлаар санал авч байна. Үүнд: 

  • Засгийн газар Оюу толгой төслөөс ногдол ашиг авах нь зөв үү?
  • Ногдол ашгийг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв бэ?
  • Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ? 

Та саналаа өгөх бол ЭНД дарна уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө1 цаг 6 минутын өмнөНийслэлийн гацсан ТӨСЛҮҮД1 цаг 6 минутын өмнө“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”1 цаг 7 минутын өмнөЯпоны сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ1 цаг 8 минутын өмнөИрэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ1 цаг 9 минутын өмнө“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна1 цаг 13 минутын өмнөЭрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай1 цаг 14 минутын өмнөОюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ1 цаг 15 минутын өмнөМонгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа1 цаг 18 минутын өмнөЗамын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна1 цаг 18 минутын өмнөЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.