Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ


10-р сарын 9
17 цаг 38 минут

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, зохион байгуулалтын бэлэн байдлыг шалгаж байна.

Тус чиглэлийн 127.1 км төмөр замын барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд анхны галт тэргийг аялуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ачаа болон зорчигч тээврийн зориулалттай, III зэрэглэлийн уг төмөр замын гол замын урт 127.1 км, дэлгэмэл урт нь 167.4 км юм.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух есөн байршилд нийт 1,279.1 урт метр төмөрбетон гүүрэн байгууламж барьжээ. Мөн ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөрбетон хоолой байгуулсан байна.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг хотын гадуур чиглүүлэх, төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулж, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ59 минут 31 секундын өмнөБагахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ1 цаг 1 минутын өмнөУНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ1 цаг 28 минутын өмнөДа хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв1 цаг 29 минутын өмнөТөв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ1 цаг 29 минутын өмнөКонгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ1 цаг 32 минутын өмнөОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ7 цаг 27 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна7 цаг 29 минутын өмнөХүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо7 цаг 30 минутын өмнөЦэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо7 цаг 31 минутын өмнөХарааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.