УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ


10-р сарын 9
17 цаг 11 минут

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээний бүтээл, эмчилгээний үр дүн олон улсын түвшинд үнэллээ. 

Австралийн Сидней хотноо зохион байгуулсан TTS 2026 олон улсын конгресст багийн эмч, мэргэжилтнүүд дөрөв аман, гурван постер илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хөгжүүлж буй туршлага, үр дүнгээ олон улсын мэргэжлийн хүрээнд танилцуулав. 

Энэ үеэр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг олон улсын түвшинд хүргэсэн хувь нэмрийг нь үнэлсэн хүндэт өргөмжлөлийг авсан байна. 

Мөн БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан LT Updates 2026 олон улсын хурлын үеэр УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Батсайхан “Heroes of Liver Transplantation” хүндэтгэлийг хүртэж, Монголын элэг шилжүүлэн суулгах салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрээ олон улсын түвшинд үнэлүүлсэнг УНТЭ мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ34 минут 20 секундын өмнөБагахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ35 минут 46 секундын өмнөУНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ1 цаг 3 минутын өмнөДа хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв1 цаг 4 минутын өмнөТөв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ1 цаг 4 минутын өмнөКонгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ1 цаг 6 минутын өмнөОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ7 цаг 2 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна7 цаг 4 минутын өмнөХүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо7 цаг 5 минутын өмнөЦэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо7 цаг 6 минутын өмнөХарааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.