Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ


10-р сарын 9
17 цаг 10 минут

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгчийн газраас зохион байгуулдаг Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо өнөөдөр эхэллээ.

 Энэ жилийн хурал “Нэгдмэл бодит байдлыг бүрдүүлэх нь: Дижитал эрин үе дэх мэдээллийн бүрэн бүтэн байдал, хэвлэл мэдээллийн ёс зүй ба итгэлцэл” гэсэн сэдвийн дор болж байна.

 Тус бага хуралд Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Монгол Улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын шинжээчид, хуульчид, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид жил бүр оролцдог уламжлалтай.

 ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудад ээлжлэн зохион байгуулдаг энэхүү хурал нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээрх тус байгууллагын үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, түүнчлэн хэвлэл мэдээллийн ёс зүй болон мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөвшөөрөлгүйгээр өөрчлөгдөөгүй байх буюу мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах замаар нийгэм дэх итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

 Энэ удаагийн бага хурлаар 

• Итгэлцэлд тулгуурласан мэдээллийн орчныг бүрдүүлэх нь

•    “Томоохон технологийн платформ ба хиймэл оюуны эрин үе дэх хэвлэл мэдээллийн эрх чөлөөний бодлогын гарын авлага”-ыг Төв Азид хэрэгжүүлэх арга зам

• Төв Азийн мэдээллийн бүрэн бүтэн байдал: Эрх зүйн зохицуулалт ба хэрэгжилт

• Сэтгүүлчдийн цахим аюулгүй байдал: Хүйсийн онцлогийг харгалзан хамгаалалтын механизмыг бэхжүүлэх нь

• Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх сэтгүүл зүйн боловсрол ба мэргэжлийн стандарт

• Мэдээллийн редакцад хиймэл оюун ухаан ашиглах бодлого гэсэн үндсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 Түүнчлэн бүс нутгийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд тулгамдаж буй асуудлууд, хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, нээлттэй, хүртээмжтэй, бодитой мэдээллийн экосистемийг бэхжүүлэх арга замыг тодорхойлно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ33 минут 42 секундын өмнөБагахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ35 минут 8 секундын өмнөУНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ1 цаг 2 минутын өмнөДа хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв1 цаг 3 минутын өмнөТөв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ1 цаг 4 минутын өмнөКонгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ1 цаг 6 минутын өмнөОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ7 цаг 1 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна7 цаг 3 минутын өмнөХүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо7 цаг 5 минутын өмнөЦэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо7 цаг 5 минутын өмнөХарааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.