Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Эбола вирусийн халдварын 8 728 тохиолдол бүртгэгдэж, 4 205 хүн нас барсан тухай тус улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн пүрэв гарагт мэдээллээ.
Тус хүрээлэнгийн өдөр тутмын тайланд дурдсанаар, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 63 шинэ тохиолдол бүртгэгдэж, 27 хүн нас барж, 10 хүн эдгэрсэн байна.
Өмнө нь Африкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (Africa CDC) ерөнхий захирал Жан Касея Конгод халдварын дэгдэлтийн цар хүрээ тэлсээр байгаа тул Эбола вирус хөрш орнуудад тархах эрсдэлтэйг сэрэмжлүүлжээ.
Аравдугаар сарын 6-нд Кени улсад Бундибугё омгийн Эбола вирусийн халдварын зөөвөрлөгдсөн анхны тохиолдол илэрснийг баталсан байна. Найроби хотын эмнэлэгт нэгэн эрэгтэй нас барснаас нэг хоногийн дараа энэ тухай мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих