Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо


10-р сарын 9
11 цаг 09 минут

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь насанд халдсан хүрэн баавгайг урд шөнө 2026.10.08/ 22:15 цагт олж, аюулгүй болгожээ.

Хэргийг шалгаж, баавгайг эрэн хайх ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан. БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт хуваан зохион байгуулж, урхи байршуулжээ. Гэгээ тасарсны дараа дулаан мэдрэгчтэй дрон ашиглан эрлийг үргэлжлүүлж, улмаар хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олсон байна.

Урьдчилсан байдлаар уг баавгайг зургаа орчим настай эр баавгай болохыг тогтоожээ. Баавгайн талаарх эцсийн дүгнэлтийг цагдаа болон шүүх шинжилгээний байгууллагын ажиллагааны дараа гаргана хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ47 минут 10 секундын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна48 минут 43 секундын өмнөХүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо50 минут 22 секундын өмнөЦэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо50 минут 50 секундын өмнөХарааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.