Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо


10-р сарын 9
11 цаг 09 минут

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүрэн баавгайн идэвхжил нэмэгдэж, суурьшлын бүсэд ойртох тохиолдол олширсонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхийг хориглож байгаа талаар мэдээлжээ. 

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 гаруй удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгдсэн байна.

Иймээс Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв зэрэг аймагт эрсдэлийн нөхцөл бүртгэгдэж, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулах чиглэл өгөгдсөн.

Сургууль, цэцэрлэгийн зүгээс нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхгүй байх, хүүхдүүдийг ой, уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байх, нэн ялангуяа баавгай ажиглагдсан эрсдэлтэй бүсэд салхинд гарахгүй байхыг зөвлөж байна." гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ47 минут 47 секундын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна49 минут 20 секундын өмнөХүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо50 минут 59 секундын өмнөЦэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо51 минут 27 секундын өмнөХарааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав10 сар 7. 15:19Бусаны олон улсын кино наадам эхэлжээ10 сар 7. 15:16Монгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ10 сар 7. 15:14“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ10 сар 7. 15:13Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 7. 15:11Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно10 сар 7. 15:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.