Зургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно


10-р сарын 7
15 цаг 08 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарт дараах шийдвэрүүдийг гаргажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зургаан хүртэлх насны хүүхэдтэй эцэх эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор боллоо. Хүүхэд нь өвдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгож, шаардлагатай нөхцөлд цахимаар ажиллуулах зохицуулалт юм. Энэ нь зөвхөн төрийн албан хаагчдад үйлчлэх ч хувийн хэвшлийн байгууллагуудыг энэхүү зохицуулалтад нэгдэхийг уриалж байна.

Одоогийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 46.5 хувийг томуу болон томуу төст өвчний тохиолдол эзэлж байна. Энэ жилийн хувьд өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр түвшинд байна. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор салбарын хэмжээнд авах арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Түүнчлэн томууг оношлох лабораторийн шинжилгээний хэрэгсэл, урвалжийн дөрвөн сарын нөөцийг бүрдүүлээд байна.

Томуугийн өвчлөл есдүгээр сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл идэвхтэй тархах хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын баталсан зохицуулалт 2026 оны 11 сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ. Эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг жил бүр хөндөж ирсэн. Өнгөрсөн онд томуугийн дэгдэлтийн оргил үед 1200 ор ашиглаж байсан бол энэ жил эрсдэлийг тооцон хүчин чадлаа нэмэгдүүлж, 4000 хүртэлх орыг бэлтгээд байна.

Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй, шинжлэх ухаанаар нотлогдсон арга бол вакцинжуулалт. Өнгөрсөн онд 300 мянган тун вакцин татан авсан бол энэ жил 500 мянган тун вакцин бэлтгэсэн. Эхний ээлжийн 330 мянган тун вакциныг хэрэглээнд гаргаад байгаа бөгөөд есдүгээр сарын 30-нд нэмэлтээр 170 мянган тун вакцин оруулж ирсэн. Одоо орон нутаг болон эрүүл мэндийн байгууллагуудад түгээж эхэлсэн тул зорилтот бүлгийн иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Мөн хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийг насны онцлогт нь тохируулан дөрвөн бүлгээр зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийт 280 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 23 мянган хүүхэд үзлэгт хамрагдаад байна. Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийг нэг удаагийн арга хэмжээ хэлбэрээр бус, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой үйлчилгээ болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ39 минут 29 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 8 болгон нэмэгдүүлэх саналыг унагав41 минут 38 секундын өмнөБусаны олон улсын кино наадам эхэлжээ44 минут 18 секундын өмнөМонгол Улс өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авчээ46 минутын өмнө“Ухаалаг малчин” төслийг эхлүүллээ47 минут 25 секундын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ49 минут 24 секундын өмнөЗургаа хүртэлх насны хүүхэдтэй төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгоно52 минут 39 секундын өмнөЭпштейний сонсголд Ц.Элбэгдоржийн байгуулсан хүүхдийн сангийн 24 хүүхдийн асуудлыг хөндлөө54 минут 24 секундын өмнөИрэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ7 цаг 56 минутын өмнөС.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна7 цаг 57 минутын өмнөБНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав10 сар 5. 16:38
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.