Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ


10-р сарын 7
8 цаг 05 минут

УИХ-аар 2027 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ.

 

Ирэх онд эдийн засгийн өсөлтийг ирэх 5.8 хувьтай байхаар тооцож, 2026 оны 8-р сарын байдлаар 12.5 хувьд хүрч цойлсон инфляцийг ирэх онд 8 хувь руу оруулах өөдрөг төсөөлөлтэй байна. Засгийн газар ирэх оны төсвийг боохдоо иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бодит худалдан авах чадварыг хамгаалахыг зорилго тавьсан ба УИХ-аар мөн хэлэлцэж буй 2026 оны төсвийн тодотгол ч үүнд чиглэж байна.

 

2026 оны 3-р сард 7.3 хувьтай байсан инфляци 8-р сарын байдлаар 12.5 хувьд хүрсэн. Инфляци мах, шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр өдөөгдөж иргэдийн худалдан авах чадварыг сулруулж байна гэсэн онош дээр Сангийн яам, Монголбанк санал нэгджээ. Тиймээс Засгийн газар ирэх онд иргэдийн бодит худалдан авах чадварыг хамгаалах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлого барьж байна.

 

Тиймээс 2027 онд шинэ хөрөнгө оруулалтаас илүү эхлүүлсэн төслүүдээ эрэмбэлэн гүйцэтгэл сайтай, ашиглалтад орох боломжтой төслүүдээ санхүүжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг анх удаа ТӨК-иудын ногдол ашиг 3.5 их наяд, Оюутолгойн ногдол ашиг 3 их наяд буюу 6.5 их наяд, үүн дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмж 12.9 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

 

Засгийн газраас төсөв батлахдаа иргэдийн оролцоог хангахыг зорьж буй бөгөөд 2026 оны 3-р сарын 1-31-нийг хүртэл www.publicinvestment.gov.mn болон гар утасны апп-аар нийт 9540 хүн санал өгсөн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ирэх онд иргэдийн орлогыг ингэж нэмэгдүүлнэ48 минут 8 секундын өмнөС.Амарсайхан: Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна49 минут 28 секундын өмнөБНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав10 сар 5. 16:38ОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна10 сар 5. 16:35Их-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана10 сар 5. 16:34Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь10 сар 5. 16:34Хахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ10 сар 5. 16:32Чухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно10 сар 5. 16:32С.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй10 сар 5. 16:30Грегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол10 сар 5. 16:28Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна10 сар 5. 16:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.