БНХАУ-ын Үндэсний баярыг тохиолдуулан авто замын боомтыг энэ сарын 1-7-нд түр хаагаад байна.
Тодруулбал, тус улстай хиллэдэг Булган, Ханги, Хавирга, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт , Бичигт, Баянхошуу, Сүмбэр авто замын боомтыг түр хаасныг Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Харин Замын-Үүд төмөр замын боомт мөн агаарын ОХУ-тай хиллэдэг авто замын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна.
Хилийн боомтыг түр хаах энэ зохицуулалтыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн хүрээнд дипломат шугамаар харилцан тохиролцжээ.

Сэтгэгдэл бичих