ОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна


10-р сарын 5
16 цаг 35 минут

ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод байрлах Тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэнд лабораторийн осол гарч, аюултай байж болзошгүй халдвар алдагдсан. Энэ ослын дараа нэг судлаач нас барсан бөгөөд эрх баригчид хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна. Тус судлаачийг гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаагаар нас барсан гэж үзэж байна. Лабораторит яг ямар халдвар алдагдсан нь одоогоор тодорхойгүй байгааг халдварт өвчний асуудал хариуцдаг төрийн байгууллага Роспотребнадзор мэдээлжээ. Тус байгууллагын мэдээлснээр, Эрхүү муж, Эрхүү болон Шелехов хотуудын ариун цэвэр, халдвар судлалын нөхцөл байдал тогтвортой байна.

Нас барсан ажилтан нь 28 настай эмэгтэй байсан бөгөөд тахлаар амиа алдсан байх магадлалтай гэсэн мэдээллийг өмнө нь Буриад улсын тэргүүн Алексей Цыденов өгөөд байв.

Түүнчлэн Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев иргэдийг тайван байхыг уриалаад, бүс нутгийн халдварын эсрэг комиссын ээлжит бус хурлыг зохион байгуулсан гэж мэдэгджээ.

Лабораторийн ойролцоох хөнгөн цагааны үйлдвэр урьдчилан сэргийлэх үүднээс ажилтнууддаа амны хаалт зүүхийг үүрэг болгожээ. Хөнгөн цагааны үйлдвэрийн захирал Артём Фоминих мөн хүмүүсийг тайван байхыг уриалаад, өөр хоорондоо зөрүүтэй янз бүрийн мэдээлэл, цуурхал тархаад буйг анхааруулсан байна. Тэрбээр "Тогтоогдсон бүх ойрын хавьтал эмчийн хяналтад байгаа. Одоогоор тэдэнд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд лабораторийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан" гэжээ.

Зарим хэвлэлд мэдээлснээр, нас барсан лабораторийн техникчийг хүргэсэн Шелехов хотын эмнэлэгт бараг 200 хүнийг ажиглалтад аваад байна. Мөн дор хаяж нэг амаржих газарт хөл хорио тогтоожээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна1 цаг 29 минутын өмнөТөсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав1 цаг 30 минутын өмнөОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна1 цаг 33 минутын өмнөИх-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана1 цаг 34 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь1 цаг 35 минутын өмнөХахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ1 цаг 36 минутын өмнөЧухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно1 цаг 36 минутын өмнөС.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй1 цаг 39 минутын өмнөГрегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол1 цаг 40 минутын өмнөУрьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна2 цаг 2 минутын өмнөМалчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.