Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хуваарийг танилцууллаа. Хуваарийн дагуу тэтгэмжүүдийг дараах өдрүүдэд иргэдийн дансанд шилжүүлнэ.
- Аравдугаар сарын 15, 27-нд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болон алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
- Аравдугаар сарын 15-нд: Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
- Аравдугаар сарын 27-нд: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
- Аравдугаар сарын 20-нд: Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
- Аравдугаар сарын 20-нд: Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг тус тус олгохоор товлосон байна.

Сэтгэгдэл бичих