Хахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ


10-р сарын 5
16 цаг 32 минут

Гаалийн хяналт шалгалт хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан гаалийн улсын 7 байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял оногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шалгажээ. Тус байгууллагаас гаалийн улсын байцаагчид бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан байж болзошгүй хэргийг 2026 оны тавдугаар сард илрүүлэн шалгасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 24 эрүүгийн хэрэгт гаалийн улсын байцаагч 40, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 31 буюу нийт 71 хүнийг яллагдагчаар татжээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс гаалийн улсын 7 байцаагчид хахууль авсан гэмт хэрэгт нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна.

Мөн хахууль өгсөн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зургаан хүнд тус бүр 2.7 сая төгрөгийн торгох ял, нэг хүнд 4 сая төгрөгийн торгох ял оноожээ. Харин хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдсон нэг гаалийн улсын байцаагч, нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр 1 жил 1 хоногийн хорих ял оногдуулсан байна.

Одоогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд нэг эрүүгийн хэрэг, Нийслэлийн прокурорын газарт 18 хүнд холбогдох гурван эрүүгийн хэрэг шүүхэд шилжихээр хянагдаж байгаа бол дөрвөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна1 цаг 28 минутын өмнөТөсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав1 цаг 29 минутын өмнөОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна1 цаг 32 минутын өмнөИх-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана1 цаг 33 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь1 цаг 34 минутын өмнөХахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ1 цаг 35 минутын өмнөЧухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно1 цаг 35 минутын өмнөС.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй1 цаг 38 минутын өмнөГрегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол1 цаг 39 минутын өмнөУрьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна2 цаг 1 минутын өмнөМалчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.