Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ


10-р сарын 2
22 цаг 32 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын байранд зохион байгуулсан “Дэлхийн хүнсний өдөр”-ийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын байр суурь, хэрэгжүүлж буй бодлого, санаачилгын талаар үг хэлэв.

Тэрбээр энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг “Өнөөдрийн инновац, маргаашийг тэтгэнэ” уриан дор тэмдэглэж буйг онцолж, шинэлэг шийдэл, дэвшилтэт технологи, шинжлэх ухаанд суурилсан бодлого, олон талт түншлэл нь хүнсний аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын хувьд бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, туршлагыг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь тогтвортой хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд UNCCD COP17-ын хүрээнд дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь бэлчээр, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдлээр дамжуулан газар, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны харилцан уялдааг бэхжүүлэхэд чиглэж буйг онцлов.

Мөн Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлж буйг танилцуулав. Тэрбээр тогтвортой хүнсний тогтолцоог төлөвшүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малчид, тариаланчдын амьжиргааг дэмжих чиглэлээр НҮБ, түүний системийн байгууллага, тэр дундаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийлсэн талаар ГХЯ-наас мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй1 цаг 12 минутын өмнөМонгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ1 цаг 13 минутын өмнөТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ1 цаг 15 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна1 цаг 16 минутын өмнөХеро Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ1 цаг 18 минутын өмнөМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв1 цаг 21 минутын өмнөӨ.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай1 цаг 23 минутын өмнөМонголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна1 цаг 24 минутын өмнө“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.