Төв аймаг энэ онд нийт 151 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 143 мянган га-д тариалалт хийж, ургац хураалт үргэлжилж байгаа талаар аймгийн ХХААГ-ын дарга Л.Даваасүрэн мэдээллээ.
Тус аймагт үр тариа, улаан буудайг 60 гаруй мянган га, тосны ургамлыг 20 мянган га, төмсийг 7 орчим мянган га, хүнсний ногоог 3 мянга гаруй га, малын тэжээлийг 37 мянган га талбайд тус тус тариалжээ.
Ургацын урьдчилсан балансаар нэг га талбайгаас 17.5-18 центнер улаан буудай, 160-180 центнер төмс, 150-160 центнер хүнсний ногоо, 8 центнер тосны ургамал, 40 орчим центнер малын тэжээл хураан авах тооцоо гаргасан байна. Мөн 130 орчим мянган тонн ногоон тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.
Энэ онд нийт 390 мянган тонн ургац хураан авах тооцоотой бөгөөд төлөвлөсөн хэмжээг давуулан биелүүлэх зорилт тавин ургац хураалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих