Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв


10-р сарын 2
22 цаг 25 минут

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлллээ.

 

Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдаад 28 жил өнгөрч байна.

Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек С.Баярцогт, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир, Иргэний зориг ногоон намын үүсгэн байгуулагчдын төлөөлөл оролцов.

Монголын Ардчилсан Хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг нь Монголын боловсролын салбарын томоохон зүтгэлтэн Санжаасүрэнгийн 2 дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-нд төржээ. Эцэг Санжаасүрэн нь МУИС-ийн декан, Боловсролын Яамны орлогч сайд байсан бол эх Доржпалам нь хүний их эмч байжээ. Доржпаламыг “Сэрэлт” киноны эмчийн дүрээр нь Монголын ард түмэн андахгүй мэдэх бөгөөд монголчуудын дунд “шар Дамдинсүрэн” гэж алдаршсан А.Симуковын охин юм. А.Симуков Монголын анхны газрын зургийг үйлдсэн монгол судлаач эрдэмтэн хүн байжээ. С.Зориг нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсөж, Москвагийн Улсын Их Сургуулийн философийн ангийг дүүргэжээ. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн нийслэлийн хороонд зааварлагч, МУИС-д багш, 1990 онд Парламентийн бүлгийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажиллаж, 1992-1998 онд УИХ-ын гишүүн, “Оюунтүлхүүр” сангийн хүндэт Ерөнхийлөгч, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Сүхбаатарын талбай дээр өрнөсөн ардчиллын төлөөх бүх л цуглаануудыг удирдан зохион байгуулж, иргэдийг ардчилсан хөдөлгөөнд уриалан дуудсан юм. С.Зоригийн удирдсан ардчилсан жагсаал цуглааны үр дүнд 1990 оны 3 дугаар сард эрх барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч шинэ түүх эхэлсэн билээ. 1990 оны 6 дугаар сард Улсын Бага Хуралд сонгогдож Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг батлах ажилд оролцжээ.

Ц.Элбэгдоржийн ахалсан Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байх үе буюу 1998 оны 6 дугаар сард “Сэргээн босголт” банкийг хувийн “Голомт” банктай нэгтгэх шийдвэр гаргасан гэдэг шалтгаанаар сөрөг хүчин болох МАХН-аас сонгогдсон гишүүд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж санасандаа хүрчээ.

Эрх баригч Ардчилсан Холбоо Эвслээс дараагийн Ерөнхий сайдыг томилуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди янз бүрийн шалтгаанаар буцааж байсан тэр үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр 4 сар ажиллажээ. Эл хугацаанд буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч монголын ард түмнийг цочроосон юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цуглаж эмгэнэл гашуудлаа илэрхийлж, энэ бол “улс төрийн зорилготой аллага байсан” хэмээн тодорхойлсон бөгөөд тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайдын албан тушаалд томилох гэж байсан хэмээх яриа нэлээд гарсан юм. Түүний аллагад олон хүнийг сэжиглэн мөрдсөн ч одоог хүртэл нотолж чадаагүй билээ. С.Зоригийн хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй1 цаг 15 минутын өмнөМонгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ1 цаг 16 минутын өмнөТӨВ: 390 мянган тонн ургац хураахаар тооцжээ1 цаг 18 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна1 цаг 19 минутын өмнөХеро Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Прокурорын саналыг Шүүх татгалзаж шийдвэрлэжээ1 цаг 21 минутын өмнөМонголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв1 цаг 23 минутын өмнөӨ.Шижир: "Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай" ч гэх шиг. Давраад байгаарай1 цаг 26 минутын өмнөМонголд даралт ихсэх өвчтэй 645 мянган хүн байна1 цаг 27 минутын өмнө“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.