УИХ-ын баасан гарагийн /2026.10.02/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 8-р сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Өнөөдөр хэлэлцэх асуудлыг гүйцээгээд чуулганыг хаана гээд алх цохив.
19.50 цагт УИХ-ын гишүүн Ө.Шижир, Оройн мэнд. Өдрөө алдаж шөнө гэж. Энэ долоо хоногийн нэг дэх, хоёр дахь, гурав дахь өдөр байнгын хорооны ирц хүрэхгүй хуралдаагүй. Хуралдаагүй шалтгаан нь МАН-ынхан намын даргаа дагаад бөөнөөрөө яваад өгсөн. Түүнээс нь болоод төрийн ажил гацсан. Өчигдөр нэг юм ирж, ирц нь хүрч байх шиг байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны /ТББХ/ ирцийг өчигдөр 13.30 цагт авч эхэлсэн ч 21.00 цагийн үед хуралдсан. Шалтгаан нь нэг хүн дутсан “Би онгоцноос бууж байна, хүлээж байгаарай” ч гэх шиг. Давраад байгаарай.
Одоо тэгээд гадаад руу явсан хүнийг хүлээгээд УИХ нь ч, байнгын хорооны хурал нь ч хойшлоод байдаг болох уу. Тийм байж болдог юм уу? ТББХ өчигдөр асуултгүйгээр явсан. Өдөржин, оройжин хүлээсэн хүмүүс гялс дуусгахыг хүссэн. Ингэж тодотголоо баталдаг болох уу. Хөл толгой нь олдохоо байлаа шүү дээ гэв.

Сэтгэгдэл бичих