“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ


9-р сарын 30
16 цаг 16 минут

 Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс “Академи авардс” буюу 99 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлээр “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгосон байна.

 

Кино урлагийн зөвлөлийн мэдээлэлд, “Тус хорооныхон ирүүлсэн кино бүтээлүүдтэй танилцаж, хоёр хоногийн өмнө санал хураалтыг эцэслэн 99 дэх удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлээр найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” (Independence: The Keeper of the Decree) уран сайхны киног шалгарууллаа” хэмээн дурджээ.

 

Энэхүү киноны зохиолыг зохиолч Тодко Самсон буюу Т.Мягмартогтох бичсэн бол Б.Тамир найруулсан юм. Уг бүтээл өнгөрсөн онд Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүйгээр 158 сая төгрөгийн санхүүжилт авч байв. “Тусгаар тогтнол” бошиг сахигч түүхэн уран сайхны киног төслийн багийнхан Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 115 жилийн ойд зориулан бүтээсэн байдаг.

 

Киноны танилцуулгад өнөөгийн Монголын тусгаар тогтнолын үндсийг хэн тавьсан, тэдний хувь заяа ямар байсан, тухайн үеийн ихэс дээдсийн гаргасан сонголт, түүний цаадах нууц болон золиос зэрэг үйл явдлыг хөндсөн талаар дурдсан байна. Гол дүрд жүжигчин, найруулагч Б.Тамир, МУГЖ Г.Эрдэнэбилэг, Ардын жүжигчин С.Сарантуяа, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Н.Сувд, жүжигчин Б.Одончимэг, А.Ганчимэг, Э.Тодгэрэл нар тоглосон юм. Тухайлбал, Г.Эрдэнэбилэг Эрдэнэ дайчин хошой Чин ван Ханддоржийн, Б.Тамир Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг бүтээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ1 цаг 5 минутын өмнөАНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна1 цаг 6 минутын өмнөУИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа1 цаг 6 минутын өмнөХөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ1 цаг 7 минутын өмнөОйн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно1 цаг 7 минутын өмнөХүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна1 цаг 8 минутын өмнөБаянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ1 цаг 9 минутын өмнөГ.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ1 цаг 10 минутын өмнөСанхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 10 минутын өмнөЭнэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав1 цаг 59 минутын өмнө"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.