УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа


9-р сарын 30
16 цаг 15 минут

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар энэ сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцлаа.

 

Байнгын хорооны дарга, гишүүдийг очих үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, улмаар санал солилцсон юм. Энэхүү төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай бөгөөд олон нийтээр хэлэлцүүлж, санал авчээ.

 

Сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн тухайн жилийн онцлогт тааруулан агуулга, хэлбэрийн хувьд хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар төслөө боловсруулсан. Тогтолцооны суурь шинэчлэлийн бодлого явуулах шаардлага үүссэн, Төв банкны эрх зүйн орчинг боловсронгуй болгоход парламентын зүгээс дэмжлэг хэрэгтэй байна гэв.

 

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэргээс үүдэлтэй Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн тогтвортой байдлыг тууштай хадгалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглал, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг илтгэв.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал харьяалах асуудлаар цаг гаргаж уулзах нь үр дүнтэйг онцлоод шаардлагатай гэж үзвэл уулзалтын үеэр дурдагдсан Валютын зохицуулалтын тухай хууль зэрэг амьдралд хэрэгждэггүй эрх зүйн зохицуулалтуудад дүн шинжилгээ хийж, ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндлөө.

 

Уулзалтын үеэр гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ипотекийн зээлийг өөр газарт харьяалуулах талаар олон жил яригдаж байгаа ч шийдэгдэхгүй явж ирсэн талаар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулж таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан шалгуур үзүүлэлтийг ашигласныг сайшаахын зэрэгцээ ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах зохистой эсэх, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын эдийн засаг улс төрийн шийдэлтэй болсон гэдгийг, УИХ-ын гишүүн Р.Батболд төв банкны хуримтлагдсан алдагдал болон хөрөнгийн дутагдлыг талаар тодруулав гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ1 цаг 3 минутын өмнөАНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна1 цаг 4 минутын өмнөУИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа1 цаг 4 минутын өмнөХөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ1 цаг 5 минутын өмнөОйн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно1 цаг 5 минутын өмнөХүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна1 цаг 6 минутын өмнөБаянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ1 цаг 7 минутын өмнөГ.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ1 цаг 8 минутын өмнөСанхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 8 минутын өмнөЭнэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав1 цаг 57 минутын өмнө"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.