Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ


9-р сарын 30
16 цаг 14 минут

Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, энэ онд тусгай хамгаалалттай газрын нэвтрэх цэгээр 129 мянга гаруй хүн нэвтэрчээ. Үүний 28 мянга гаруй нь гадаадын, 101 мянга гаруй нь дотоодын жуулчин байна.

 

Хөвсгөл нуур нь газар хөдлөлт, хагарлын нөлөөгөөр үүссэн, хойноосоо урагш сунаж тогтсон, өндөр уулын бүсийн цэнгэг уст нуур юм. Эрдэмтдийн судалгаагаар 7-8 сая жилийн настай гэж үздэг.

 

Тунгалгаараа дэлхийд гуравдугаарт, нуурын мандлын талбайн хэмжээгээр Азид аравдугаарт, дэлхийд 14-т, Монголдоо Увс нуурын дараа, гүнээрээ Азид дөрөвт, цэвэр усны нөөцөөрөө Монголд нэгдүгээрт ордог бөгөөд энэ жил төрийн тахилгат болсон билээ.

 

Хөвсгөл нуур энэ онд төрийн тахилгат нуур болсон. Олон зууны турш нутгийн ард иргэд эрхэмлэн шүтэж, тахиж ирсэн тус нуурыг төрийн тахилгат болгосноор байгалийн унаган төрх, экосистем, түүх, соёлын өвийг хамгаалах, уламжлалт зан заншлыг хойч үед өвлүүлэхэд ач холбогдолтой юм.

 

Төрийн тахилга нь байгаль хамгааллыг аялал жуулчлалтай уялдуулах, нуурын экосистемийг хамгаалах, нутгийн иргэдийн уламжлалт соёл, өвийг хадгалан хөгжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдал болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ1 цаг 8 минутын өмнөАНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна1 цаг 9 минутын өмнөУИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа1 цаг 9 минутын өмнөХөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ1 цаг 9 минутын өмнөОйн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно1 цаг 10 минутын өмнөХүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна1 цаг 11 минутын өмнөБаянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ1 цаг 12 минутын өмнөГ.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ1 цаг 12 минутын өмнөСанхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ1 цаг 13 минутын өмнөЭнэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав2 цаг 2 минутын өмнө"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.