"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"


9-р сарын 28
16 цаг 21 минут

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. 


Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХ/-д олгосон хоёр төгрөг тутмын нэг төгрөг нь хэвийн бус төлөлттэй байгаа талаар шинжээч мэдээллээ. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009 оноос эхлэн нийт 267.2 тэрбум төгрөгийн зээлийг хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. Сүүлийн 18 жилийн хугацаанд энэ салбарт олгосон дэмжлэгийн мөнгийг энгийнээр жишээ авч тайлбарлавал сангаар дамжуулан иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа хоёр төгрөгийг ЖДҮХ сан буцаан төвлөрүүлэх ёстой байдаг аж. 

Гэвч ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр ЖДҮХ санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа юм байна. 

ЖДҮХ сангийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлтээр 2019 онд нэг удаа зөрчилгүй дүгнэлт авсан. 2017 онд сөрөг дүгнэлт, 2018 онд дүгнэлт өгөхөөс татгалзаж байсан. Бусад жилүүдэд хязгаарлалттай дүгнэлтийг авч байсан байна. 

ЖДҮХ сангийн сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн аудитын шалгалтаар зээлийн эргэн төлөлт, авлагын данстай холбоотой нийт ₮484.4 тэрбумын зөрчил илэрчээ. Сангийн 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх санхүүгийн тайланд ₮195.5 тэрбумын авлага бүртгэлтэй байгаа боловч 51.4 хувь буюу талаас илүү нь хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийн ангилалд шилжсэн байгаа аж. 

Дэмжлэг олгож байгаа тогтолцоог засаж сайжруулахгүй бол эрсдэлийг санхүүжүүлэх дарамт ихсэж төсвийн ачаалал өснө 

Дэмжлэг олгож байгаа тогтолцоог засаж сайжруулахгүй бол дараах үр дагаврууд үүсэх эрсдэлтэй байна гэж шинжээчдийн зүгээс үзсэн байна. 

  • Зөрчилтэй иргэн, ААН-үүд дахин дэмжлэгт хамрагдсанаар хяналтгүй дэмжлэгийн хэмжээ өснө. 
  • Аливаа эрсдэлийг санхүүжүүлэх дарамт ихсэж төсвийн ачаалал өснө. 
  • Бодит ахиц гарсан эсэх нь тодорхойгүй бол салбарын хөгжилд сөргөөр нөлөөлнө. 
  • Авлага, алданги улам өсөж, хариуцлагагүй байдал нэмэгдэнэ. 
  • Улмаар өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар муудна. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"1 цаг 24 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ1 цаг 25 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ1 цаг 25 минутын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй1 цаг 30 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ1 цаг 30 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ1 цаг 31 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"1 цаг 32 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов1 цаг 34 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна1 цаг 37 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ1 цаг 37 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.