Онцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ


9-р сарын 28
16 цаг 19 минут

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнд уриалан бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ.

 Тодруулбал, өнөөдөр 07:20-08:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, салбарын 300 алба хаагч Д.Сүхбаатарын талбайд бүх нийтийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд уриалан өглөөний дасгал хийв.  Өглөөний дасгалд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн хүүхдүүд болон сурагчид идэвхтэй хамрагдсан байна.

 Монгол хүний чанартай дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэхүү өглөөний дасгалыг эхлүүлж буй ажээ.

  Алба хаагчдын уриалж буй бүх нийтийн биеийн тамирын дасгалын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь зөвхөн тамирчид, спортоор хичээллэдэг хүний бэлтгэл бус, иргэн бүрийн идэвхтэй, эрүүл амьдралын дадал хэвшил болох нь чухал. Алба хаагчдын хувьд дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг аврагч, гал сөнөөгчдийн энгийн дасгал хөдөлгөөн хийдэггүй алба хаагчтай харьцуулахад гэмтэл авах эрсдэл 25-30 хувь бага, стрессийн түвшин 20-40 хувь доогуур, мөн үе мөч, нурууны гэмтлийн тохиолдол 15-25 хувь бага байдгийг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг” хэмээн онцоллоо.  

 Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд эрүүл мэнд, бие бялдрыг чадавхжуулах зорилгоор ажлын өдрийг 10 минутын өглөөний дасгалаар эхлүүлж хэвшээд байна. Өглөөний дасгалыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 29, 30-нд 07:20-08:00 цагт хийх бөгөөд албан байгууллага, иргэдийг идэвхтэй оролцож, нэгдэхийг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"1 цаг 22 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ1 цаг 23 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ1 цаг 24 минутын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй1 цаг 28 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ1 цаг 28 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ1 цаг 29 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"1 цаг 30 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов1 цаг 33 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна1 цаг 35 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ1 цаг 35 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.