С.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй


9-р сарын 28
16 цаг 15 минут

Нийслэл хотод энэ сарын 15-наас эхлэн шахмал түлшийг борлуулалтын 446 цэгээр худалдаанд гаргаад буй. 

Энэ жил зөвхөн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд зориулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна.

Иргэдийн зүгээс ачаалалтай үед Хотула аппликэйшн гацах хүндрэл үүсдэгээс гадна түлшийг их хэмжээгээр авах хүсэлтэй байдгийг уламжилжээ.

Уг хүсэлтэд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн "Иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжаас шалтгаалан одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгаа.

Түлшний жин, хэмжээ дутах асуудал гарахгүй. Бид үйлдвэртээ 25.5 килограммаар жингийн тохируулга хийсэн" гэв.

Иргэд Хотула аппликэйшнээр нэг шуудай шахмал түлшийг 3,750 төгрөгөөр худалдаж авна. Нийслэл хотод түр оршин суугч хороондоо бүртгүүлж байж түлш худалдаж авах эрх нь нээгдэх юм байна.

Хагас коксон түлшийг 11 дүгээр сарын 1-нээс нэг шуудайг нь 5,000 төгрөгөөр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"1 цаг 23 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ1 цаг 23 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ1 цаг 24 минутын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй1 цаг 28 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ1 цаг 29 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ1 цаг 30 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"1 цаг 31 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов1 цаг 33 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна1 цаг 35 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ1 цаг 36 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.