Монголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ


9-р сарын 28
16 цаг 15 минут

Шатрын 46 дэх удаагийн олимпиад есдүгээр сарын 15-наас 27-ныг дуустал Узбекистаны Самарканд хотноо боллоо. 

Энэ удаагийн тэмцээнд Ц.Батсайхан ахлагчтай Монголын эмэгтэй багаас I ширээнд эмэгтэй олон улсын мастер Б.Мөнгөнзул, II ширээнд эмэгтэй их мастер Т.Мөнхзул, III ширээнд эмэгтэй спортын мастер Б.Хишигбаатар, IV ширээнд олон улсын мастер Б.Мөнгөнтуул, V ширээнд эмэгтэй олон улсын мастер Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй оролцоод өндөр амжилт үзүүлэв.

Эхний есөн өргийн дараа дөрөвдүгээрт жагсаж байсан ч 10 дахь өрөгт Польшийн багт 1:3-аар ялагдсан бол сүүлийн өрөгт Грекийн багийг 2:1-ээр буулган авснаар багаараа VII байр эзэллээ.

Эмэгтэйчүүдийг БНХАУ-ын баг 20 оноогоор тэргүүлж алтан медаль хүртсэн бол Казахстан 18 оноогоор мөнгө, Энэтхэг 17 оноогоор хүрэл медаль хүртэв.

Харин АНУ, Польш, Армени, Монгол ижилхэн 17 оноотой ч нэмэлт үзүүлэлтээр IV-VII байранд жагссан юм.

Эхний 10 байранд Гүрж, Вьетнам, Словенийн баг бичигдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"1 цаг 22 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ1 цаг 22 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ1 цаг 23 минутын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй1 цаг 28 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ1 цаг 28 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ1 цаг 29 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"1 цаг 30 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов1 цаг 32 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна1 цаг 34 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ1 цаг 35 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.