"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"


9-р сарын 28
16 цаг 13 минут

Шатахууны нийлүүлэлт доголдох үеэр зарим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ зөвхөн талоноор эсвэл өөрийн хэрэглэгчийн картаар борлуулах тохиолдол гарч байна.

Энэ талаар шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабаас тодруулахад "Аж ахуйн нэгжүүд талоноор олгодог, өөрсдийн картаар шатахуун зарах зэргээр маркетингийн арга хэрэгсэлтэй байдаг. Гэхдээ улсын хэмжээнд доголдолтой байгаа үед маркетинг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье.

Өнөөдөр улсаа хангах хэмжээний татан авч байхад байгаа бүтээгдэхүүнээ бүгд эрэлтэд үндэслэн зарж байна. Цөөн хэдэн газар талоноор олгож байснаа больсон" гэв.

Түүнчлэн шатахуун нөөцлөх савны тухайд "Нийтдээ 300,000 м.куб багтаамжийн шатахуун нөөцлөх сав байгуулах ажлыг энэ онд эхлүүлсэн. Энэ жилдээ багтаж 150,000 м.куб савыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт 16,000 м.куб-ын сав ашиглалтад орсон. 2028 он гэхэд гурван сарын нөөцөө хуримтлуулах боломжтой болно" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"1 цаг 21 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ1 цаг 22 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ1 цаг 23 минутын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй1 цаг 27 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ1 цаг 28 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ1 цаг 29 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"1 цаг 30 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов1 цаг 32 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна1 цаг 34 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ1 цаг 35 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.