Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов


9-р сарын 28
16 цаг 10 минут

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, Б.Жаргалан, О.Батнайрамдал нар өнөөдөр Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Маршал Миллс нарыг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтад тус байнгын хорооны гишүүд, УИХ-д суудал бүхий нам, эвслийн төлөөлөл оролцож, макро эдийн засгийн нөхцөл өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ болон төсвийн хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж, санал солилцов.

 Байнгын хорооны дарга, гишүүд Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй хагас жилийн өмнө уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, сорилтуудын талаар санал солилцож байсан. Өдгөө тэдгээр нөхцөл байдал, сорилт үргэлжилсэн хэвээр байгаа ч Эдийн засгийн байнгын хорооноос төрийн өмчийн ил тод байдал, засаглалын чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг батлуулсан талаар уулзалтын үеэр танилцууллаа. Түүнчлэн Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулах, Төв банкны тухай, Үнэт цаасны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.  

 Олон улсын валютын сангийн зүгээс дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдлаас улбаатай эдийн засгийн нөхцөл байдалд Монгол Улс бэлэн байж, урьд өмнө байгаагүй хэмжээнд валютын нөөц бүрдүүлсэн, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэвийн түвшинд хадгалагдаж байгааг дурдлаа. Мөн цаашид инфляцын өсөлтийн дарамт нэмэгдэх тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогыг чангаруулж, бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлага үүсэж болзошгүйг онцлов. Энэ нөхцөлд мөнгөний бодлогын шийдвэрийг хараат бусаар гаргах Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчин бэхжүүлэх нь чухал бөгөөд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг онцлов.

 Уулзалтад Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн болон Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагчид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд байлцлаа гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"1 цаг 22 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ1 цаг 23 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ1 цаг 24 минутын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй1 цаг 28 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ1 цаг 29 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ1 цаг 30 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"1 цаг 31 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов1 цаг 33 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна1 цаг 35 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ1 цаг 36 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.