2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна


9-р сарын 28
16 цаг 08 минут

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэллээ.

 Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд УИХ-ын гишүүд болон төрийн байгууллагын төлөөлөл 37, төрийн бус төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл 27, нийт 99 хүн оролцож буй. Ерөнхий хяналтын сонсголыг нээж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, сүүлийн 18 жилийн хугацаанд буюу 2008-2025 онд төрөөс урамшуулалд 538 тэрбум, дэмжлэгээр 1.1 их наяд төгрөгийг гаргаж, давхардсан тоогоор 1 сая гаруй малчин, тариаланч, аж ахуйн нэгж хамрагдаж ирснийг дурдаад, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 52 мянган малчин, тариаланч, аж ахуйн нэгж авсны 603 тэрбум төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хөнгөлөлт болж очсон. Энэхүү сонсголын хүлээгдэж буй үр дүнд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх агуулга бүхий УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулна гэлээ.

 Ингээд сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын танилцуулгаар үргэлжлэв. 2008 оноос хойш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр хэрэгжсэн болохыг хэллээ. Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Төрөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон дэмжлэг, түүний хэрэгжилт, үр дүн"-гийн талаар танилцуулав.

 Улсын хэмжээнд газар тариалангийн зориулалттай 1,2 сая га талбай байдаг бөгөөд жилд дунджаар 600 орчим мянган га талбайд тариалалт хийж, 300 орчим мянган га талбайг уринш боловсруулдаг. Газар тариалангийн салбарт 15 мянган өрх 1600 аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, жилд дунджаар 1,2 сая тонн ургац хураан авч байгаа аж. Салбарын нийт орлого 2025 оны байдлаар 1,9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн хугацаанд "Атрын I, II, III" аяныг хэрэгжүүлсний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд УИХ-ын 36 дугаар тогтоолыг баталсан нь салбарын хөгжлийн бодлогод томоохон шийдвэр болсон гэв. 

Дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан сонсголд оролцогчид болон УИХ-ын гишүүд тайлбар, санал хэлэв. Оролцогчид өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт нийт 6 их наяд төгрөг зарцуулсан хэдий ч үр дүн тааруу, малчид, тариаланчдын орлого бодитой өсөөгүй шалтгаан нь төрөөс үзүүлсэн дэмжлэгийн зорилго тодорхой бус, улмаар нэмүү өртгийн сүлжээгээ бүхэлд нь харж чадаагүй, төрийн хяналт сул байсан гэдэг саналыг хэлж байлаа. Цаашид малчдад Орон нутгийн хөгжлийн сангаас төсөл, хөтөлбөрийн дэмжлэгийг олгох, тариаланчдад газраа барьцаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, төсөл хөтөлбөрийн хүрээнд олгох дэмжлэгийн хариуцлагыг чангатгаж, бодит эзэнд нь хүргэхэд онцгойлон анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв.

 Түүнчлэн шинжээчдэд холбогдох тайлан мэдээлэл ирүүлээгүй гэх төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох, цаашид хяналт сул нөхцөлд төрөөс энэхүү дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай эсэх, үүнийг хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх асуудлыг хөндөхийн зэрэгцээ хамгийн гол нь сонсголын үр дүнд мэдээллийн болон ойлголтын зөрүүг нэгтгэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"46 минут 12 секундын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ46 минут 57 секундын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ47 минут 37 секундын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй52 минут 2 секундын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ52 минут 16 секундын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ53 минут 14 секундын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"54 минут 16 секундын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов56 минут 37 секундын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна58 минут 52 секундын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ59 минут 21 секундын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.