Хятадын хоёр хулсны баавгайг тээвэрлэсэн “FedEx”-ийн тусгай зориулалтын ачааны нисэх онгоц ням гаргийн өглөө АНУ-ын зүүн өмнөд нутгийн Атланта хотод газарджээ.
Атлантагийн амьтны хүрээлэн болон Хятадын Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн хооронд байгуулсан гэрээний дагуу Пин Пин, Фу Шүань хэмээх уг хулсны баавгайнууд тус амьтны хүрээлэнд 10 жилийг өнгөрүүлэх ажээ.
Хятадын малын эмч нар, мэргэжилтнүүд Пин Пин, Фу Шүань хоёрыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах, мөн хорио цээрт байх хугацаанд нь асарч тойрох, шинэ орчинд нь дасган сургах зорилгоор хулсны баавгайнуудыг ирэхээс өмнө Атлантад иржээ.
Атлантагийн амьтны хүрээлэнгийн амьтдыг хамгаалах асуудлыг хариуцсан дэд ерөнхийлөгч Жина Ферри хэлэхдээ "хоёр жилийн дараа аварга панданууд манай хүрээлэнд эргэн ирж байгаад ажилтнууд ихэд баяртай байна" гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих