Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг сүүлийн 5 жилийн байдлаар судлахад улсын хэмжээнд 4105 хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 41 хувь буюу 1986 нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байна. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгалийн нөөцийн тархалт, газар нутгийн онцлогоосоо шалтгаалаад Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт зонхилон үйлдэгдэж байна. “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Эрдэнэтуяатай хууль бус мод бэлтгэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.
үндсэн ял шийтгэл оногдуулах санал тавихаас гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах саналыг тавьдаг. Шүүх прокурорын саналыг үндэслэж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг үндсэн ялтай нь хамт оногдуулж шийдвэрлэж байна.
Ингэснээр тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн хийсэн хэргээ ухамсарлах, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашлаад хүрээлэн байгаа орчин нөхөн сэргээгдэх боломж бүрдэж, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж байгаа гэж үзэж байна.
-Аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд орон нутагтаа ямар ажил, арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээнд дээрх төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж, судалгааны дүнд үндэслэн аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, уулзалт болон нөлөөллийн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж байна.
Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Эртэч Монгол” клубтай хамтран хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлага, дадлыг бий болгоход чиглэсэн уулзалт, ярилцлагуудыг орон нутгийн иргэдийг оролцуулан зохион байгуулсан. Мөн байгаль хамгаалах эерэг хандлагыг багаас нь төлөвшүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт өгөх зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт, яриа таниулга хийх зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Цаашид хууль бус мод бэлтгэх гэмт хэргийг бууруулахад анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран сумдын иргэдэд хууль сурталчлах яриа таниулгыг хийхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих