Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна


9-р сарын 25
18 цаг 23 минут

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээллийг гаргажээ.

 

Монгол Улсын хэмжээнд 2026 онд нийт 580.4 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс 369.7 мянган га-д үр тариа, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал тариалжээ.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураах байна. 

Үүнээс

497.1 мянган тонн улаанбуудай,

168.2 мянган тонн төмс,

218.4 мянган тонн хүнсний ногоо,

50.4 мянган тонн тосны ургамал,

201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна.

Есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 24.6 мянган га талбайг ангилан хадаж, 85.3 мянган га-аас 138.3 мянган тонн үр тариа, 6.7 мянган га-аас 81.8 мянган тонн төмс, 5.5 мянган га-аас 79.4 мянган тонн хүнсний ногоо, 17.6 мянган га-аас 54.1 мянган тонн малын тэжээл, 3.7 мянган га-аас 3.1 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураалт 33.3 мянган га буюу 45.7 хувиар, төмснийх 3.2 мянган га буюу 48.5 хувиар, хүнсний ногооных 1.4 мянган га буюу 25.5 хувиар, таримал тэжээлийнх 16.4 мянган га буюу 92.9 хувиар илүү байна. Харин тосны ургамлын ургац хураалт 5.1 мянган га-аар бага байгаа аж.

 

Ургац хураалтад 951 комбайн, 609 жатка, 230 үтрэмд 1058 үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Техникийн иж бүрдлээр тооцоход ургац хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах боломжтой гэж үзжээ.

 

skip-share

Ургац хураалтад нэмэлтээр их, дээд сургуулийн 800 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн 545 сонсогч, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 630 сонсогч багтжээ.

Мөн ургац хураалтад нэмэлтээр нийт 26 мянган хүн оролцож байна. Үүнд их, дээд сургуулийн 800 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн 545 сонсогч, Хил хамгаалах байгууллагын 62 цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 159 алба хаагч, Зэвсэгт хүчний жанжин штабын 16 анги нэгтгэлийн 1293 цэрэг, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 630 сонсогч багтжээ. Үүнээс гадна 21,500 байнгын, 393 түр ажилтан ажиллаж байна.

Ургац хураалтын шатахууны хангамжийг тогтворжуулах хүрээнд 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд одоогоор 350 тонныг татан авч нөөцөлжээ. Мөн 1000 тонн дизель түлшийг литрийг нь 4960 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулж, үр тариа, төмс, хүнсний ногооны 83 тариаланчид 130 тонн түлш олгосон байна.

Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ48 минут 11 секундын өмнөХууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна49 минут 4 секундын өмнөУлсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна50 минут 29 секундын өмнөЯпоны сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ51 минут 39 секундын өмнөАмьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ53 минут 10 секундын өмнөС.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ54 минут 31 секундын өмнөАНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна55 минут 47 секундын өмнөМонгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд56 минут 50 секундын өмнөМалчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна57 минут 47 секундын өмнөАТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ58 минут 50 секундын өмнөХон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.