Японы сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ


9-р сарын 25
18 цаг 21 минут

Японы Токио, Канагава, Осака, Хёого мужуудад гадаад гаралтай болон гадаадаас ирсэн сурагчдад зориулсан улсын ахлах сургуулийн тусгай элсэлтийн орон тоо гэж байдаг.

 

Энэ жил олон хүүхэд өргөдөл гаргасанд тус орон тоо хүрэлцэхгүй болжээ. Сүүлийн жилүүдэд Японд амьдарч буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ахлах сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүд олширч байна.

Харин улсын сургуулиудын багтаамж, дэмжлэгийн үйлчилгээ хангалтгүй хэвээр байна. Тухайлбал Токио хотын япон хэлний нэгэн ахлах сургууль 250 хүүхдийн багтаамжтай ч 517 хүүхэд өргөдөл гаргажээ. Элсэх хүсэлтэй сурагчдын тоо боломжит суудлаасаа давсан үзүүлэлт долоон жилийн турш бүртгэгдсэн байна.

Мөн:

Осакад 132 хүүхдийн суудалд 347 өргөдөл,

Канагавад 229 хүүхдийн суудалд 236 өргөдөл,

Хёогод 15 суудалд 25 өргөдөл тус тус иржээ.

Канагавад элсэгчдийн тоо гурван жил дараалан, Осака болон Хёогод дөрвөн жил дараалан орон тооноос хэтэрсэн байна.

Орон нутгийн боловсролын байгууллагууд “Японд саяхан ирсэн хүүхдүүд япон хэлний мэдлэг дутмаг байдлаас шалтгаалж элсэлтийн шалгалт өгөхөд хүндрэлтэй байна.

Мөн сургуулиуд болон гадаад гаралтай эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хангалтгүйгээс хүүхдийн сурлага, цаашдын боловсрол, ажил мэргэжлийн сонголтын талаар санаа зовох тохиолдол түгээмэл байна” гэв.

 

Эх сурвалж: Japan Today

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ49 минут 9 секундын өмнөХууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна50 минут 2 секундын өмнөУлсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна51 минут 27 секундын өмнөЯпоны сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ52 минут 37 секундын өмнөАмьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ54 минут 8 секундын өмнөС.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ55 минут 29 секундын өмнөАНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна56 минут 45 секундын өмнөМонгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд57 минут 48 секундын өмнөМалчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна58 минут 45 секундын өмнөАТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ59 минут 48 секундын өмнөХон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.