Амьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ


9-р сарын 25
18 цаг 20 минут

Монгол Улсад 2026 оны эхний найман сард амьгүй төрөлт 138 бүртгэгдсэн байна.

Үндэсний хэмжээнд амьгүй төрөлтийн тоо нэгдүгээр сард 20, хоёрдугаар сард 17, гуравдугаар сард 8, дөрөвдүгээр сард 18, тавдугаар сард 15, зургадугаар сард 17, долдугаар сард 22, наймдугаар сард 21 байжээ.

Ингэхэд долдугаар сард 22 бүртгэгдсэн нь эхний найман сарын хамгийн өндөр үзүүлэлт бол гуравдугаар сард 8 бүртгэгдсэн нь хамгийн бага байна.

Улаанбаатар хотод дээрх хугацаанд нийт 72 амьгүй төрөлт бүртгэгджээ. Нийслэлд хамгийн өндөр үзүүлэлт дөрөвдүгээр болон наймдугаар сард тус бүр 11, хамгийн бага нь гуравдугаар сард 6 байна.

Үндэсний статистикийн хорооны хүснэгтэд амьгүй төрөлтийг жирэмсний 22 долоо хоног ба түүнээс хойш, 500 граммаас дээш жинтэй төрсөн нярайд амьдралын шинж тэмдэг илрээгүй тохиолдол гэж тодорхойлсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ44 минут 19 секундын өмнөХууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна45 минут 12 секундын өмнөУлсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна46 минут 37 секундын өмнөЯпоны сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ47 минут 47 секундын өмнөАмьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ49 минут 18 секундын өмнөС.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ50 минут 39 секундын өмнөАНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна51 минут 55 секундын өмнөМонгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд52 минут 58 секундын өмнөМалчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна53 минут 55 секундын өмнөАТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ54 минут 58 секундын өмнөХон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.