С.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ


9-р сарын 25
18 цаг 19 минут

нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулж байна.

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Бид өнгөрсөн өвлийг 50МВт-ын дутагдалтай давсан. Ирэх өвөл 150МВт дутагдана. Өнгөрсөн өвлөөс гурав дахин их эрчим хүчний дутагдалтай бид нүүр тулж байна. Гэтэл МАН-ынхан сайдын суудал ярьсаар байгаад нэг жилийг алдаж байна. Бид хоёр жилд 600 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас нүүрс худалдаж авсан.

Гэр хороололд 220 мянган өрх амьдарч байгаагийн 42 хувь буюу 92 мянган өрх нь монгол гэрт амьдарч байна. Нэг айл тус бүрийг 1-3 сая төгрөгөөр дулаалбал 276 тэрбум төгрөг зарцуулах байв. Нэг айлд нь 1.5КВт/цагийн чадалтай цахилгаан халаагуур тавьсан бол бидэнд 130МВт цахилгаан эрчим хүч дутагдана. Энэ бүхнийг хийх боломж, мөнгө нь байсан юм. Үүнийг хийсэн бол Улаанбаатар хотын утааг 42 хувиар бууруулах бодит шийдэл байв.

Хэдий хүртэл бид түлээд дуусах нүүрсэнд мөнгө зарцуулах вэ? Нэг их наядыг нүүрс авахад зарцуулаад байх уу, үр дүнтэй шийдэлд төвлөрөх үү?

Ерөнхий сайд Н.Учрал, Би ажил аваад эхний ээлжинд цахилгаан станцуудаар явж, өвөлжилтийн бэлтгэлд анхаарал хандуулсан. Бид урд хормойгоороо хойдхоо нөхсөөр эцэст нь үнэнтэй нүүр тулж байна.

Энэ өвөл 1950 МВт-ын эх үүсвэр шаардлагатай. Таван байршилд сэргээгдэх эрчим хүчний станц барьж байгаагийн гурав нь 70 хувьтай байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр үр дүнтэй ажиллаж байна. Монгол гэрийг дулаалахтай санал нэг байна. Гэр дулаалах хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Жил бүр Хятадаас түлш авдгийг болино.

С.Цэнгүүн, Оюутолгойн ногдол ашгаар дутуу орхисон 10 аймгийн дулааны станцын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ гэж байна. Бид 150 сая ам.доллар зарцуулсан ч нэг ДЦС ашиглалтад ороогүй.

Өнгөрсөн 2-р сард Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх зөвлөхөөрөө дамжуулан 7 тэрбум төгрөг шамшигдуулсныг АТГ тогтоож, тэр хүний гэрт нэгжлэг хийсэн. Тэр юу болсон бэ? Одоо Оюутолгойн ногдол ашгаар дутуу ДЦС барина гэж байна. Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох юм бэ?

Н.Учрал, Эрчим хүчний салбар болохгүй болсон нь үнэ. Арван аймгийн ДЦС-ын төслийн хэд хэдийг нь очиж үзсэн. 25-50 хувийн гүйцэтгэлтэй санхүүжилт нь зогсож, Солонгосын компани нь шүүхэд дуудагдаад байна. Тэгэхээр энэ станцууд жил ирэх тусам хэрэггүй болж байна.

Энэ станцуудыг үргэлжлүүлж барих уу, ингээд мартах уу? гэдэг сонголттой тулж байна. Солонгосын Экзим банкны зээлийн санхүүжилттэй төсөл. Цаашид энэ зээлийг төлмөөргүй байна, зогсоох ёстой.

Хүнтэй холбоотой асуудал нь шүүхэд очсон. Шүүх шийднэ гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ46 минутын өмнөХууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна46 минут 53 секундын өмнөУлсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна48 минут 18 секундын өмнөЯпоны сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ49 минут 28 секундын өмнөАмьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ50 минут 59 секундын өмнөС.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ52 минут 20 секундын өмнөАНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна53 минут 36 секундын өмнөМонгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд54 минут 39 секундын өмнөМалчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна55 минут 36 секундын өмнөАТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ56 минут 39 секундын өмнөХон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.