АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна


9-р сарын 25
18 цаг 17 минут

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй Чикаго хотноо уулзлаа.

 

АНУ-д 40 гаруй мянган монгол иргэн байдгийн 20 гаруй мянга нь Чикаго хотод амьдарч байна. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлого, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, ”Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилт, улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.

Гадаад улс орнуудад, түүний дотор АНУ-д амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчууд суугаа орныхоо хууль, дүрэм, журмыг сахин, хоорондоо эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явахыг захилаа.

Мөн үр хүүхдүүддээ эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа өвлүүлэн үлдээж, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг хүсэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д амьдарч, ажиллаж, суралцдаг иргэддээ төрийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зэрэг зорилгоор Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гаргаж байснаа дурдлаа.

Тэрбээр, иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, эвийг эрхэмлэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Ерөнхийлөгч мөн “Юта Монгол” сургуулийн зөвлөх багш Чойдогийн Цэцгээ, Монгол Улсын Консерваторын ахмад багш, чөлөөт уран бүтээлч Нанзадын Зүмбээ, Мэриланд мужийн “Монгол эрдэм” сургуулийн монгол хэлний багш Бадарчийн Нарантуяа нарт Гавьяат багш, зураач, барималч Нацагийн Ганхуяг, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч, Вашингтон Ди си дахь “Монголын буддын шашин, соёлын төв”-ийн үүсгэн байгуулагч, гавж Даваанямын Лувсанжамц нарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ41 минут 43 секундын өмнөХууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна42 минут 36 секундын өмнөУлсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна44 минут 1 секундын өмнөЯпоны сургуулиудад гадаад сурагчдын тоо эрс өсөж, суудлын тоо хүрэлцэхгүйд хүрчээ45 минут 11 секундын өмнөАмьгүй төрөлт долоодугаар сард хамгийн өндөр бүртгэгджээ46 минут 42 секундын өмнөС.Цэнгүүн: Ерөнхий сайд аа, Та авлигачдадаа хэзээ хариуцлага тооцох вэ48 минут 3 секундын өмнөАНУ-д 40 гаруй мянган монгол иргэн амьдарч байна49 минут 19 секундын өмнөМонгол оронд судлагдаж, нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд50 минут 22 секундын өмнөМалчдын 20 гаруйхан хувь нь залуучууд байна51 минут 19 секундын өмнөАТГ-аас Х.Нямбаатарыг шалгаж эхэлжээ52 минут 22 секундын өмнөХон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал9 сар 24. 16:56Маргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно9 сар 24. 16:55
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.