Монгол орны 1.5 сая км.квадрат газар нутгийн тал хувь нь судлагдсан, үлдсэн нь хараахан судлагдаж амжаагүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл 1760 буюу нийт газар нутгийн 1.2 хувь нь ашиглалтын, 1120 буюу 3.6 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нийт газар нутгийнхаа 21 хувийг ашигт малтмалын чиглэлээр лиценз олгох боломжтой гэж үзэж байна. Харин Казахстан улс нийт газар нутгийнхаа 60 хувийг, Австрали улс 65 хувьд нь ашигт малтмалын лиценз олгох боломжтой гэж үздэг байна.
Монгол оронд одоогоор судлагдаж,нөөц нь тогтоогдсон ашигт малтмалууд
Монгол Улс өнөөдрийн байдлаар:
60 сая тонн зэстэй
40 тэрбум тонн нүүрстэй
2.2 тэрбум тонн төмөртэй
562.8 тонн алттай /Оюутолгойг оруулахгүйгээр/
5.1 сая тонн цайртай
37.9 сая тонн жонштой
192.2 мянган тонн урантай
32.6 сая тонн газрын тосны нөөцтэй гэж "MiningWeek-MinePro2026" чуулганы индрээс АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Сэтгэгдэл бичих