Путин: Украинд явуулж буй ажиллагааг Оросын ард түмэн дэмжиж байгааг сонгуулийн өндөр ирц харууллаа


9-р сарын 24
16 цаг 54 минут

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан парламентын сонгуулийн ирц өндөр байсан нь Оросын ард түмэн Украинд явуулж буй ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлаа хамгаалах засгийн газрынх нь хүчин чармайлтыг дэмжиж байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ.

Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд санал хураалт нь болсон энэ удаагийн сонгуулийг Путин тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайныг тавьсан зорилгодоо хүртэл үргэлжлүүлэхэд олон нийтийн дэмжлэг ямар байгааг харуулах үйл явдал гэж үзэж байв.

Даваа гарагт гарсан урьдчилсан дүнгээс дайныг эсэргүүцэгч нэр дэвшигчдийг оролцуулаагүй, хатуу хяналтын дор болж өнгөрсөн энэ сонгуульд Путинийг дэмжигч “Нэгдсэн Орос” нам парламентын доод танхимд үнэмлэхүй олонхын байр сууриа хадгалж үлдсэн нь тодорхой болсон.

Оросын сонгуулийн төв хорооноос сонгуулийн ирцийг 59.3 хувь гэж мэдээлсэн бөгөөд ТАСС агентлаг үүнийг Төрийн Думын сүүлийн үеийн ихэнх сонгуулиудын ирцээс өндөр гэж дүгнэсэн байна.

Лхагва гарагт сонгуулийн үр дүнгийн талаар анх удаа байр суурь илэрхийлэхдээ Путин “Санал хураалтад оролцсон хүмүүсийн тоо ийм өндөр, бүр дээд амжилт тогтоохуйц хэмжээнд байсан нь Оросын ард түмэн улс орныхоо аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагийн илрэл юм” гэж мэдэгджээ.

Тэр бас фронт дээр байлдаж буй цэргүүддээ хандаж хэлэхдээ “Энэхүү санал хураалт бол та бүхний дэмжлэгийн илрэл юм. Ард түмэн та нарт итгэж, бидний ялалтад итгэж, та бүхний зориг зүрх, баатарлаг үйлсэд итгэж байна” гэсэн юм.

Урьдчилсан дүнгээр “Нэгдсэн Орос” нам нийт саналын 57 гаруй хувийг авснаар Думын 450 суудлын 355-ыг буюу бараг 80 хувийг эзлэхээр байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал1 цаг 12 минутын өмнөМаргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно1 цаг 13 минутын өмнөПутин: Украинд явуулж буй ажиллагааг Оросын ард түмэн дэмжиж байгааг сонгуулийн өндөр ирц харууллаа1 цаг 14 минутын өмнөOpenAI компанийн хиймэл оюунт систем Австралийн засгийн газрын вэб сайтыг “хакдсан”-ыг ерөнхий сайд нь мэдээлжээ1 цаг 14 минутын өмнөОрон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ1 цаг 15 минутын өмнөЧингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжжээ1 цаг 16 минутын өмнөMiss Grand International 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж буй эмэгтэйн эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна1 цаг 17 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ1 цаг 18 минутын өмнөХүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, цаашдын зорилтыг хэлэлцэв1 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа1 цаг 19 минутын өмнөБНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна9 сар 23. 16:14З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо9 сар 23. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.