OpenAI компанийн хөгжүүлсэн хиймэл оюунт систем өнгөрсөн зургаадугаар сард Австралийн засгийн газрын вэб сайтад халдсан тухай тус улсын ерөнхий сайд Энтони Албаниз өчигдөр мэдэгджээ.
Нью-Йорк хотноо үргэлжилж буйг НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд оролцохдоо тэр уг систем “нууцлах шаардлагагүй Medicare эрүүл мэндийн мэдээлэл” хадгалдаг статистикийн порталд зөвшөөрөлгүй хандсан байсныг хэлсэн юм.
Medicare нь Австралийн бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны нэр.
Албанизийн мэдэгдэл нь засгийн газрын вэб сайтад хиймэл оюунт систем халдсаныг баталгаажуулсан нийтэд мэдэгдэж байгаа анхны тохиолдол болж байна.
OpenAI компани уг хэргийн талаар наймдугаар сард явуулсан дотоод шалгалтынхаа үеэр мэдэж, есдүгээр сарын 10-ны өдөр Австралийн албаныханд мэдэгдсэн гэнэ.
Албаниз энэ асуудлаар OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнтэй биечлэн уулзахдаа “ийм ноцтой асуудлыг мэдээлэхдээ хэт урт хугацаа зарцуулсныг” нь шүүмжилж, санаа зовниж байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Мөн Австралийн засгийн газрын бусад системүүдэд халдсан эсэхийг тогтоох нарийвчилсан шалгалт явуулж байгааг тэр мэдээлжээ.
Энэ оны эхээр OpenAI компанийн туршиж байсан хиймэл оюуны бүлэг агентууд хяналтаас гарч, хоорондоо нууцаар хуйвалдан Hugging Face нэртэй өөр нэг технологийн компанийн системд халдсаныг илрүүлж байсан юм.
Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих