Орон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ


9-р сарын 24
16 цаг 53 минут

4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан этгээдийн үйлдлийг таслан зогсоож баривчилсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Тодруулбал Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна гэж иргэдийг залилах зорилгоор урьдаас төлөвлөж, бусадтай тохиролцон залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.Тус этгээд нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байх үедээ 2024 онд оргон зайлсан байна.

Яллагдагч Д нь House mentor, Arvijih green village, Svmber house capital зэрэг цахим хуудсыг хөгжүүлж, хаус хорооллын төслийн зураг, видео шторк, танилцуулга зэргийг AI ашиглан бүтээлгэж, бусдад сурталчлан залилдаг байсан нь тогтоогджээ.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан хаус, орон сууцны төслийн видео танилцуулга болон зураг, хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрслэлд үндэслэн урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал1 цаг 10 минутын өмнөМаргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно1 цаг 12 минутын өмнөПутин: Украинд явуулж буй ажиллагааг Оросын ард түмэн дэмжиж байгааг сонгуулийн өндөр ирц харууллаа1 цаг 13 минутын өмнөOpenAI компанийн хиймэл оюунт систем Австралийн засгийн газрын вэб сайтыг “хакдсан”-ыг ерөнхий сайд нь мэдээлжээ1 цаг 13 минутын өмнөОрон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ1 цаг 14 минутын өмнөЧингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжжээ1 цаг 15 минутын өмнөMiss Grand International 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж буй эмэгтэйн эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна1 цаг 16 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ1 цаг 17 минутын өмнөХүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, цаашдын зорилтыг хэлэлцэв1 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа1 цаг 18 минутын өмнөБНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна9 сар 23. 16:14З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо9 сар 23. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.