Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжжээ


9-р сарын 24
16 цаг 52 минут

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2026.09.23/ хуралдаанаар Засгийн газраас 2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг хэлэлцсэн. 

Гэрээний төслийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан бөгөөд тэрбээр "Солилцох ноот бичгийг улсын эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийг дэмжих зорилгоор байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Ноот бичгийн хүрээнд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан жилийн 1.1 хувийн хүүтэй 158,284,000,000 иен хүртэлх хэмжээний зээлийг Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор олгоно. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа үндсэн төлбөрөөс эхний 10 жилд чөлөөлөгдөх нөхцөлтэй" гэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Ч.Анар, С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл нар тодруулж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд одоо байгаа нисэх буудлыг хэдий хэмжээгээр өргөтгөх, төслийн үргэлжлэх хугацааг лавлаж, орон нутгийн нислэг саатсан, агаарын тээвэртэй холбоотой асуудлыг сонсох шаардлагатай, Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хөндлөө. Төслийн хүрээнд Чингис хаан нисэх буудлыг 81.9 мянган мкв хэмжээгээр өргөтгөж, 2034 онд ашиглалтад оруулахаар тооцсон хэмээн Засгийн газрын төлөөлөл хариуллаа.

Ийн хэлэлцэж, санал хураахад, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл, Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь нь дэмжлээ. Уг асуудлаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөсөн. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хон Жон Гил: Нийтийн тээврийн автобусны тоог нэмэхээс гадна чиглэл, үйлчилгээний чанарыг сайжруулах нь чухал1 цаг 11 минутын өмнөМаргааш баруун, төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно1 цаг 13 минутын өмнөПутин: Украинд явуулж буй ажиллагааг Оросын ард түмэн дэмжиж байгааг сонгуулийн өндөр ирц харууллаа1 цаг 13 минутын өмнөOpenAI компанийн хиймэл оюунт систем Австралийн засгийн газрын вэб сайтыг “хакдсан”-ыг ерөнхий сайд нь мэдээлжээ1 цаг 14 минутын өмнөОрон сууцны зураг төслийг хиймэл оюун ухаанаар бүтээж, иргэдэд ₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг баривчилжээ1 цаг 15 минутын өмнөЧингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжжээ1 цаг 16 минутын өмнөMiss Grand International 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж буй эмэгтэйн эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна1 цаг 16 минутын өмнө“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн тамирчнаас допинг илэрчээ1 цаг 18 минутын өмнөХүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, цаашдын зорилтыг хэлэлцэв1 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа1 цаг 19 минутын өмнөБНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна9 сар 23. 16:14З.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо9 сар 23. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.