Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэллээ


9-р сарын 23
16 цаг 08 минут

“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүдийн нээлт “Улаанбаатар зочид” буудлын Их танхимд өнөөдөр боллоо.

 

Тус соёлын өдрүүд хүмүүнлэг, соёлын харилцаа, солилцоог бэхжүүлэх талаарх хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, хоёр орны найрсаг харилцааны олон нийтийн суурийг бэхжүүлэх зорилготой юм.

 

Энэ удаагийн соёлын өдрүүдийг “Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” уриан дор зохион байгуулж байна. Соёлын харилцааны үндсэн дээр яриа хэлэлцээний гүүрийг бий болгож, Монголын нийгмийн бүх салбарынханд орчин үеийн Хятад орны бодит, цогц дүр төрхийг ойроос, олон өнцгөөс танин мэдэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.

 

Мөн энэ хүрээнд эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, кино, телевиз, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэж байна. Ийнхүү Тал нутгийн Торгоны замаар уламжлан ирсэн найрамдал, хамтын ажиллагааны үнэт зүйлсийг үргэлжлүүлэн хөгжүүлж, шинэ эрин үеийн шинэчлэл, нээлттэй хөгжлийн боломжийг хамтдаа хуваалцахын зэрэгцээ Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

 

Нээлтийн үеэр ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулгын хэлтсийн Дэд дарга Сүн Үгуань, “Соёл ард түмнүүдийн сэтгэл зүрхийг холбох гүүр, харилцаа нөхөрлөлийг мөнхөд бататгах холбоос билээ. Хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох зорилгод анхаарлаа төвлөрүүлэн, Монгол Улстай бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, салбар бүрийн харилцаа, солилцоог бэхжүүлж, энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж байна. Олон жилийн турш БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Мэдээллийн алба Монгол Улстай харилцаа, солилцоог өргөжүүлэхэд тууштай хүчин чармайлт гаргаж, Монгол Улсын соёлын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, бусад байгууллагатай нягт хамтын ажиллагааны харилцааг хадгалсаар ирсэн юм. Соёл, мэдээлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг өрнүүлж, хоёр орны ард түмний найрамдалт харилцааны суурийг тасралтгүй бэхжүүлж байна. “Хятад орныг танин мэдэх”  Өвөр Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулах нь хоёр улсын төрийн тэргүүн нарын иргэд хоорондын харилцаа, солилцоог гүнзгийрүүлэх тухай чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх бодит үйл ажиллагаа юм. Эдгээр үйл ажиллагаа нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны олон боломжийг агуулж байгаагаас гадна Хятад, Монголын соёлын харилцаа, харилцан суралцах, туршлага солилцох чухал талбар болж байна. Үүний зэрэгцээ Монголын олон найз нөхдөд Хятадад аялж жуулчлах, танин мэдэхүй, судалгааны аялал хийх, мэдлэг боловсрол эзэмшихтэй холбоотой төрөл бүрийн мэдээлэл авах чухал сувгийг бүрдүүлж байна” гэв.

 

ССАЖЗЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Алтантуяа, “Өнгөрсөн хугацаанд соёл, урлаг, боловсролын чиглэлээр олон төрлийн ажил зохион байгуулж, залуу уран бүтээлчдийг дэмжих, соёл урлагийн тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү соёл, боловсрол, урлаг, эрүүл мэндийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр орны ард түмний найрсаг харилцааг улам бататгаж байна. Ялангуяа соёлын үнэт зүйлсээр дамжуулан хоёр ард түмэн харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү үйл ажиллагаа чухал ач холбогдолтой. Үүний нэг жишээ нь Монгол Улсад ирэх БНХАУ-ын жуулчдын тоо өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нэмэгдэж байгаа явдал юм. Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр Монгол, Хятадын ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хөгжлийн боломж улам нэмэгдэж байгааг тэмдэглэхэд таатай байна” хэмээв.

 

Энэ жилийн “Соёлын өдрүүд” өнөөдрөөс эхэлж байна. Энэ хүрээнд соёл, аялал жуулчлалын үзэсгэлэн, яармаг, боловсролын хөтөлбөр, залуу уран бүтээлчдийг дэмжих уралдаан, тэмцээн, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, “Хятадын кино өдрүүд” зэрэг 12 үндсэн чиглэлийн нийт 23 үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын ССАЖЗЯ хамтран зохион байгуулж буй “Соёлын өдрүүд” энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна49 минут 21 секундын өмнөЗ.Мөнх-Оргил: Энэ оны II улиралд өрхийн хэрэглээ 4.9 хувиар буурсан нь цар тахлаас хойш анх удаа агшсан үзүүлэлт боллоо49 минут 54 секундын өмнөБНСУ-ын визийн хугацаа нь хилээр нэвтэрсний дараах оршин суух хугацаа биш болохыг анхаарууллаа50 минут 31 секундын өмнөДизель түлшний үнийн өсөлтийг хязгаарлахын тулд экспортын хориг тавихыг дэмжиж байгаагаа Дональд Трамп мэдэгдэв50 минут 54 секундын өмнөГэмт бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд Монгол Улс оролцож байгаад Хаити улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв51 минут 32 секундын өмнөМонгол Улсын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө гэсэн төсөөллөө Азийн Хөгжлийн Банк хэвээр үлдээв53 минут 3 секундын өмнөСуурьшлын бүсэд нэвтэрсэн хүрэн баавгайг шилжүүлэн нутагшуулах арга хэмжээ авна53 минут 29 секундын өмнөХэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт оруулна54 минут 12 секундын өмнөӨвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэллээ55 минут 4 секундын өмнөБИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА56 минут 53 секундын өмнөХотын албан татварыг 1 хувь болгон бууруулах саналыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ2 цаг 4 минутын өмнөОлны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар9 сар 22. 16:46
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.