
Зээлийн батлан даалтын сангийн Хойд бүсийн салбараас Орхон аймаг дахь Хаан банкны бизнес төвтэй хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Орхон аймгийн 20 гаруй бизнес эрхлэгч оролцож, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдлэг болон бизнесээ хөгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авч, харилцан туршлага солилцлоо.
Зээлийн батлан даалтын сан нь бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, санхүүгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих