Нийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй


9-р сарын 22
16 цаг 44 минут

Нийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 дугаарын утас руу мэдэгдэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Есдүгээр сарын 21-ний үүрээр нийслэл хотын суурьшлын бүсүүдэд баавгай орж ирсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт, эрэн хайх ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байгаа юм. 

Зэрлэг араатан амьтан учраас байгалийн бартааг бараадаж байгаа гэж таамаглаж байгаа бөгөөд хэрэв иргэд баавгайтай тааралдвал ойртолгүйгээр холдоод Нийслэлийн онцгой байдлын утас руу мэдэгдээрэй гэв. Үргээж айлгах болон өөрсдөө барьж авах гэж оролдохгүй байхыг хатуу анхаарууллаа.  

Баавгайтай таарсан тохиолдолд:

  • Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар 72720303
  • Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.

Нийслэлийн хэмжээнд 2016 оны үед баавгай орж ирсэн хэд хэдэн тохиолдол гарч байсан байжээ. Энэ жилийн хувьд самар жимс ховор байгаатай холбоотойгоор баавгай уулнаас буусан дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 80 гаруй, нийслэлийн хэмжээнд 10 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар1 цаг 26 минутын өмнөЭнэ сарын 26-наас Цонжинболдог орчимд нийтийн тээврийн автобус зогсдог болно1 цаг 27 минутын өмнөЭмээлт аж үйлдвэрийн паркийн ₮224 гаруй тэрбумын төсөвт өртөгтэй ДЦС болон цэвэрлэх байгууламжийн шавыг тавив1 цаг 27 минутын өмнөНийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй1 цаг 28 минутын өмнөМаргаашаас Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхлэх тул гурав хоног хэрэглээгээ зохицуулахыг хүсэв1 цаг 28 минутын өмнө"Антибиотикийг хэтрүүлэн болон зохисгүй хэрэглэх нь эмэнд тэсвэртэй супер нян үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй"1 цаг 28 минутын өмнөУкраинд амдан сөнөөгч пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ1 цаг 29 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн асуудлаар санал солилцов1 цаг 29 минутын өмнө“Хятадын кино долоо хоног” болно1 цаг 30 минутын өмнөЗасгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуулав1 цаг 30 минутын өмнөТуул голын ай сав газар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна1 цаг 33 минутын өмнөӨгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал9 сар 21. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.