Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн асуудлаар санал солилцов


9-р сарын 22
16 цаг 42 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхантай уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар санал солилцлоо.

 

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг макро түвшинд эерэг үзүүлэлттэй байгааг онцлов. Тухайлбал, эдийн засгийн өсөлт 7.6 хувьд хүрч, экспортын орлого 14.4 тэрбум ам.доллар болж өмнөх оныхоос 57 хувиар өссөн бол төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарсан байна. Гэсэн хэдий ч эдгээр эерэг үзүүлэлтүүдийн үр нөлөө иргэдийн амьдрал, өрхийн санхүүгийн байдалд бүрэн мэдрэгдэхгүй байгааг УИХ-ын дарга тэмдэглэлээ.

 

Тэрбээр наймдугаар сарын байдлаарх статистик үзүүлэлтүүдийг дурдаж, иргэдийн бодит орлого 4.8 хувиар буурч, ажилгүйдлийн түвшин 1 хувиар өссөн, өрхийн бодит хэрэглээ 4.1 хувиар агшсан нь эдийн засгийн өсөлт өрхийн орлого, амьжиргаанд хангалттай нөлөөлж чадахгүй байгааг харуулж байна гэв. Иймээс мөнгөний бодлого нь зөвхөн макро үзүүлэлтүүдийг тогтвортой хадгалах бус, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төгрөгийн худалдан авах чадварыг бэхжүүлэхэд чиглэх ёстойг онцоллоо.

 

Мөн өндөр хүүтэй хэрэглээний зээлийн өсөлт өрхийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж буйд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэв. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон зээлийн үлдэгдэл 2021 онд 1.7 их наяд төгрөг байсан бол 2025 онд 7.2 их наяд төгрөгт хүрч, дөрөв дахин өссөн нь иргэд санхүүгийн хэрэгцээгээ өндөр өртөгтэй эх үүсвэрээр хангах нөхцөл байдал түгээмэл болсныг харуулж байна гэдгийг дурдлаа. Иймээс зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг мөнгөний бодлогод тусгах шаардлагатайг онцлов. Түүнчлэн арилжааны банкнуудын гадаад эх үүсвэр татах боломжийг өргөжүүлж, үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр болон экспортын чиг баримжаатай салбаруудад урт хугацааны, хүү багатай санхүүжилт олгох нь эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, тогтвортой ажлын байр бий болгоход чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

 

УИХ-ын дарга С.Бямбацогт мөнгөний бодлого нь зөвхөн инфляцын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх бус, эдийн засгийн эрсдэл, зах зээлийн хүлээлтийг урьдчилан тооцож хэрэгжих ёстойг онцолсон юм. Тэрбээр 2027 оны мөнгөний бодлого төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн, өрх бүрд бодитоор хүргэхэд чиглэх шаардлагатайг хэллээ. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт төгрөгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд барих, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээх чиглэлээр гарсан санал, зөвлөмжүүдийг 2027 оны мөнгөний бодлогод тусган ажиллахаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламенын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар1 цаг 24 минутын өмнөЭнэ сарын 26-наас Цонжинболдог орчимд нийтийн тээврийн автобус зогсдог болно1 цаг 25 минутын өмнөЭмээлт аж үйлдвэрийн паркийн ₮224 гаруй тэрбумын төсөвт өртөгтэй ДЦС болон цэвэрлэх байгууламжийн шавыг тавив1 цаг 25 минутын өмнөНийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй1 цаг 26 минутын өмнөМаргаашаас Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхлэх тул гурав хоног хэрэглээгээ зохицуулахыг хүсэв1 цаг 26 минутын өмнө"Антибиотикийг хэтрүүлэн болон зохисгүй хэрэглэх нь эмэнд тэсвэртэй супер нян үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй"1 цаг 26 минутын өмнөУкраинд амдан сөнөөгч пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ1 цаг 27 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн асуудлаар санал солилцов1 цаг 27 минутын өмнө“Хятадын кино долоо хоног” болно1 цаг 28 минутын өмнөЗасгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуулав1 цаг 28 минутын өмнөТуул голын ай сав газар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна1 цаг 31 минутын өмнөӨгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал9 сар 21. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.