“Хятадын кино долоо хоног” болно


9-р сарын 22
16 цаг 42 минут

 “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд цуврал үйл ажиллагааг Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-нд зохион байгуулна.

 

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцааны олон нийтийн суурийг бэхжүүлэх, хоёр орны иргэд, олон нийт хоорондын харилцан ойлголцол, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Тус үйл ажиллагааг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байна.

 

“Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүдийг энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд соёл, урлаг, мэдээлэл, кино, бусад чиглэлээр 12 үндсэн төрөл, нийт 23 үйл ажиллагаа болох юм. Соёлын өдрүүдийн хүрээнд  “Хятадын кино долоо хоног” энэ сарын 24-28-нд Улаанбаатар хот, орон нутагт үргэлжилнэ. Тус кино өдрүүдийг “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Олны танил хүмүүсийн ХДХВ-ын халдварын шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа дарж, датаг хар1 цаг 23 минутын өмнөЭнэ сарын 26-наас Цонжинболдог орчимд нийтийн тээврийн автобус зогсдог болно1 цаг 24 минутын өмнөЭмээлт аж үйлдвэрийн паркийн ₮224 гаруй тэрбумын төсөвт өртөгтэй ДЦС болон цэвэрлэх байгууламжийн шавыг тавив1 цаг 25 минутын өмнөНийслэл орчимд баавгай үзэгдсэн тохиолдолд 11-310005 болон 72720303 дугаар руу мэдэгдээрэй1 цаг 25 минутын өмнөМаргаашаас Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхлэх тул гурав хоног хэрэглээгээ зохицуулахыг хүсэв1 цаг 25 минутын өмнө"Антибиотикийг хэтрүүлэн болон зохисгүй хэрэглэх нь эмэнд тэсвэртэй супер нян үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй"1 цаг 26 минутын өмнөУкраинд амдан сөнөөгч пуужин нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ1 цаг 26 минутын өмнөТөрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн асуудлаар санал солилцов1 цаг 27 минутын өмнө“Хятадын кино долоо хоног” болно1 цаг 27 минутын өмнөЗасгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй шийдвэрийг танилцуулав1 цаг 28 минутын өмнөТуул голын ай сав газар хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна1 цаг 31 минутын өмнөӨгөгдөл эдийн засгийн эргэлтэд орох дараагийн нөхцөл нь засаглал9 сар 21. 16:34
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.