Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай орж ирсэн тухай мэдээлэл байгаа талаар Монголын явган алхалтын холбооноос сэрэмжлүүллээ.
Түүнчлэн өнөө өглөө Улаанбаатар хотын Гачуурт, Хужирбулан, Улиастай зэрэг суурьшлын бүсэд баавгай орж ирсэн талаар иргэд сошиал дээр сэрэмжлүүлэг бичлэгүүдийг оруулаад байгаа юм. Энэ талаар мэргэжлийн байгууллагуудаас тодруулахад албан ёсны мэдээлэл одоогоор өгөөгүй байна.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар албан ёсоор сэрэмжлүүлээд байгаа юм.
Иймд нийт явган алхагчид та бүхнийг хот орчмын ногоон бүс болон Богдхан уулын чиглэлд алхалтаа түр хязгаарлаж, онцгой анхаарал болгоомжтой байхыг уриалав.
ЗӨВЛӨМЖ:
- Улаанбаатар хот орчмын ойн бүсэд алхалтыг аль болох хязгаарлаж, эрүүл мэндийн тэгш замын алхалт төлөвлөөрэй.
- Зэрлэг амьтан харвал ойртохгүй, зураг авах гэж оролдохгүй, тайван холдох
- Албан ёсны мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөх
Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хариуцлагатай алхахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих