Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ


9-р сарын 18
17 цаг 33 минут

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн хөгжлийн яам болон Солонгос хоолны хөгжлийг дэмжих төвийн дэмжлэгтэйгээр Солонгос үндэсний хоолны тэмцээн болон уламжлалт архины амталгааны арга хэмжээг есдүгээр сарын 12-нд KITCHEN STUDIO MN-д зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээн “Солонгосын исгэсэн хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан найз нөхөд, гэр бүлийнхэндээ танилцуулахыг хүссэн бүтээлч солонгос хоол” сэдвийн хүрээнд болжээ.

Арга хэмжээний үеэр канжан, тэнжан, гучүжан зэрэг Солонгосын уламжлалт аргаар исгэж бэлтгэдэг хүнсний бүтээгдэхүүн болон тэдгээрийг ашиглан хийсэн төрөл бүрийн хоолыг танилцуулсан байна. Мөн хоёр орны хоолны соёлын онцлогийг хослуулсан хоол бэлтгэж, оролцогчдод танилцуулжээ.

10 багийн 16 оролцогч исгэсэн хүнсний бүтээгдэхүүн ашиглан солонгос хоол бэлтгэн өрсөлджээ.

Тэмцээн эхлэхийн өмнө Элчин сайдын өргөөний тогооч “Солонгос хоол ба исгэлтийн ухаан” сэдвээр Солонгосын уламжлалт жан, түүнийг бэлтгэх арга болон хоолонд ашиглах онцлогийн талаар танилцуулсан байна. Үүний дараа “Хонины хавиргатай галбижим”, “Тэнжан макжок” хоолыг бэлтгэн үзүүлжээ. Ингэхдээ Монголд өргөн хэрэглэдэг хонины махыг Солонгосын хоол хийх уламжлалт аргачлалтай хослуулсан нь онцлог байв.

Тэмцээний урьдчилсан шатнаас шалгарсан 10 багийн 16 оролцогч 60 минутын хугацаанд исгэсэн хүнсний бүтээгдэхүүн ашиглан өөрсдийн бүтээлийг бэлтгэн танилцуулжээ.

Оролцогчдын хоолыг амт, бүтээлч байдал, гүйцэтгэл зэрэг шалгуураар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг үнэлсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгос ресторан, хоол үйлдвэрлэлийн холбооны нарийн бичгийн дарга Юн Жэ Гён, инфлюенсер Д.Одзаяа нар багтжээ.

Тэмцээний тэргүүн байрт О.Хулангийн бэлтгэсэн “Кимчижим, тэнжанжигэ, самжан соустай самгёбсал кимбаб” шалгарсан байна.

Мөн гучүжан болон тэнжанжигэг хослуулан бэлтгэсэн Монгол хэв маягийн хоол, тахианы махаар хийсэн жапчэ зэрэг бүтээлүүд шагналт байрт шалгарчээ.

Шагналт байрт шалгарсан оролцогчдод өргөмжлөл, шагнал гардуулсан бол бүх оролцогчдод гучүжан зэрэг долоон төрлийн исгэсэн хүнсний бүтээгдэхүүн, Солонгосын жимс, Жэжү арлын гахайн мах зэрэг бүтээгдэхүүнээс бүрдсэн бэлгийн багц гардуулсан байна.

Мөн арга хэмжээний үеэр Солонгосын уламжлалт архины амталгаа зохион байгуулжээ. Энэ үеэр “Ёюү 40”, “Гамүчи 25”, “Country Campbell Sweet” гэсэн гурван төрлийн уламжлалт архи, мөн Солонгосын жимс, гахайн махыг танилцуулсан байна. Зочид, оролцогчид бүтээгдэхүүн тус бүрийн үүсэл, онцлогийн талаар мэдээлэл авч, амталгаа хийжээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ "Солонгос-Монгол хоёр улс цаг хугацаа, сэтгэл зүтгэл гарган шинэ амтыг бий болгодог гэдгээрээ нийтлэг зүйлтэй. Исгэсэн хоол хүнс цаг хугацаа өнгөрөх тусам илүү гүн амттай болдог шиг Солонгос-Монгол хоёр улсын найрамдалт харилцаа ч улам бүр гүнзгийрэхийг хүсэж байна” хэмээн хэлсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ1 цаг 6 минутын өмнөЗүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив1 цаг 7 минутын өмнөЗамын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо1 цаг 8 минутын өмнөХээрийн түймэрт 8400 га талбай шатжээ1 цаг 11 минутын өмнөЗөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй1 цаг 11 минутын өмнөМонголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв1 цаг 12 минутын өмнөТөв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна1 цаг 13 минутын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа1 цаг 24 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО6 цаг 32 минутын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.