Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо


9-р сарын 18
17 цаг 30 минут

Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 4 га талбайд 712 айлын орон сууцны барилга барих төслийн тухай хэлэлцлээ.

 Төсөл нь нүүрсхүчлийн хийн ялгарал бага, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх зорилго агуулж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.

 Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тогтвортой дэд бүтцийн салбар хариуцсан захирал Харри Бойд-Карпентер тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай ярилцаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах санал солилцжээ.

 Талууд хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргах, цаашдын бодит боломж, шинэ санаачилгыг дэвшүүлж, Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлсэн байна. 

Б.Мөнхбат Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлж буй ЕСБХБ-ны хамт олонд талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны саналаа дэвшүүлэв.

ЕСБХБ тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, ногоон санхүүжилтийн механизм, хотын дэд бүтцийн төслийн талаарх туршлагаа хуваалцжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ1 цаг 6 минутын өмнөЗүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив1 цаг 8 минутын өмнөЗамын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо1 цаг 9 минутын өмнөХээрийн түймэрт 8400 га талбай шатжээ1 цаг 11 минутын өмнөЗөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй1 цаг 12 минутын өмнөМонголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв1 цаг 13 минутын өмнөТөв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна1 цаг 14 минутын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа1 цаг 25 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО6 цаг 33 минутын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.