Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ


9-р сарын 18
17 цаг 28 минут

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм буюу нэгдүгээр багийн Наран саран гэдэг газарт гарсан хээрийн түймрийг 10 гаруй цаг ажиллан бүрэн унтраажээ.

 

Түймэрт урьдчилсан байдлаар 8400 га талбай өртсөн бөгөөд айлын гэр, хүн, мал түймэрт өртөөгүй байна.

 

Түймэр гарсан газар нь аймгийн төвөөс 90 км, Мөнххаан сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-ийн зайд байна. Түймрийн дуудлага есдүгээр сарын 17-ны 16:00 цагт ирсэн бөгөөд гал түймрийг есдүгээр сарын 18-ны 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраасан байна.

 

Тодруулбал, дээрх газар нь аймгийн төвөөс 90 км-т, сумын төвөөс зүүн хойш 60 км-ийн зайтай. Хээрийн түймэр гарсан дуудлага өчигдөр 9 дүгээр сарын 17-ны 16:00 цагт ирсэн бөгөөд 9 дүгээр сарын 18-ны 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраасан байна.

 

Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийнхан, нутгийн малчид, тариаланчид оролцжээ.

 

Одоогоор түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Намрын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдийг сонор сэрэмжтэй байж, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ56 минут 13 секундын өмнөЗүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив58 минут 9 секундын өмнөЗамын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо59 минут 5 секундын өмнөХээрийн түймэрт 8400 га талбай шатжээ1 цаг 2 минутын өмнөЗөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй1 цаг 2 минутын өмнөМонголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв1 цаг 3 минутын өмнөТөв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна1 цаг 4 минутын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа1 цаг 16 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО6 цаг 24 минутын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.