ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО


9-р сарын 18
12 цаг 06 минут
 
  May be a graphic of text that says 'Global Network of Guarantee Institutions'   Зээлийн батлан даалтын сан нь олон улсын батлан даалтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын сайн туршлагаас суралцах, туршлага мэдээлэл солилцох зорилгын хүрээнд Дэлхийн батлан даалтын байгууллагуудын холбоо (GNGI)-ны гишүүнээр амжилттай элсэв.
 
2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Перу Улсын Арекипа хотноо зохион байгуулагдсан GNGI-ны 2026 оны Дээд хэмжээний уулзалтад оролцож, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг олон улсын батлан даалтын байгууллагуудын төлөөлөлд танилцуулсан бөгөөд тус сүлжээний гишүүн байгууллагуудын дэмжлэгээр GNGI-ны албан ёсны гишүүн байгууллага боллоо.
 
GNGI (Global Network of Guarantee Institutions) нь дэлхийн 90 гаруй батлан даалтын байгууллагууд болон олон улсын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн, мэдээлэл, туршлага, сайн туршлага солилцох зорилго бүхий олон улсын холбоо юм.
 
Зээлийн батлан даалтын сан нь 2015 онд Азийн батлан даалтыг дэмжигч байгууллагуудын холбоо (ACSIC)-ны гишүүнээр элссэн бөгөөд, Азийн бүс нутгийн батлан даалтын байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн.
 
GNGI-ийн гишүүн болсноор хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, Европ, Америк, Африк болон Азийн бусад батлан даалтын байгууллагуудтай мэдээлэл, туршлага солилцох, олон улсын сайн туршлагыг судлан нэвтрүүлэх шинэ боломж бүрдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО49 минут 9 секундын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ9 сар 17. 14:42“Монголын хилчдийн өдөр” тохиож байна9 сар 17. 14:41Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав9 сар 17. 14:37Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна9 сар 17. 14:36Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 14:36Владимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна9 сар 17. 14:35Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна9 сар 17. 14:32Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.